Шри Чинмойн Төв

Шри Чинмойн Төвийн үйл ажиллагааны туйлын зорилго бол хүмүүст илүү аз жаргалтай амьдрах замыг олоход туслах явдал бөгөөд тэрээр хүн бүрийн баялаг болох дотоод амар амгалангаар дүүрэн ертөнцийг бий болгохын төлөө зүтгэлээ өргөж байна.

Энэ зорилгот хүрэхэд уран зураг, яруу найраг, хөгжим, спорт гэсэн хүмүүнийг бүхий л талаар хөгжүүлэх салбарууд нэн чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг бидний багш, Шри Чинмой, сүүлийн дөчин жилийн турш харууллаа. Үүнтэй нэгэн адил Шри Чинмойн Төв дэлхийн өнцөг булан, олон хот суурингуудад сэтгэл зүрхний, соёл урлагийн, хөгжмийн, спортын болон хүмүүнлэгийн олон өвөрмөц арга хэмжээг зохион байгуулж байна.

Шри Чинмойн Төвийн зарчим бол энгийн хэрнээ өвөрмөц юм. Эргэн тойрноо дэвжүүлэн сайжруулахаас өмнө бид өөрсдийгөө хөгжүүлэх ёстой. Улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны аргаар нийгмийн бэрхшээлийг шийдэхээс илүүтэйгээр бүх бэрхшээлээс гарах арга зам бидний дотор оршиж байгаа гэдэг зарчим дээр Шри Чинмой Төв ажиллагаагаа явуулдаг. Хүн бүрт амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгалан ямар нэгэн хэмжээгээр байхад л  эв нэгдэл, ахан дүүсийн барилдалгаа зонхилох ертөнцийг бид олж авч чадна.

Шри Чинмойн Төвийн үйл ажиллагааны үндэс нь бясалгал юм. Сэтгэлийн гүнд нуугдан буй амар амгалан, баяр баясгалан, гэрэл гэгээ, хайр энэрэлийг илтэд гарган ирснээр бясалгал бидний онолын мэдлэгийг сэтгэл зүрхний туршлага болгон хувиргаж чадна. Шри Чинмойн Төв дэлхийн өнцөг буланд бясалгалын үнэ төлбөргүй хичээл явуулдаг бөгөөд бүх гишүүд нь хамтран бясалгах танхимтай.

Шри Чинмойн Төвийн зүтгэлийн үндэс нь бидний бурханлаг чадвартаа итгэх итгэл юм. Бид сэтгэл зүрхний туршлагыг туулж буй хүмүүн гэхээсээ илүү хүмүүний туршлагыг туулж буй сэтгэл зүрхний биесүүд. Шри Чинмойн Төвийн зорьж буй дотоод амар амгалан, гадаад эв нэгдэл хэмээх хос зорилго бол бидэнд буй бурханлаг мөн чанарын үргэлжлэл. Дотоод амар амгалангаа эрэн явахдаа бид үнэн, бурханлаг чанараа олно, гадаад эв нэгдлийг бий болгох үйлсдээ бид бясалгалаар олсон дотоод амгалангаа бүх дэлхийд өргөн барина. Бясалгал гэдэг агуй доторх йогуудтай эсвэл лам нартай холбоотой хэмээх хуучин хэвшмэл үзэл бус харин бид амьдрал дээр дотоод бясалгал, гадаад үйл ажилтай хамт явж болно, болох ч ёстой гэдгийг үзүүлэхийг зорьж байна. Үүнийг Шри Чинмой ийнхүү урнаар тодотгон хэлжээ: “Гадаад болоод дотоод амьдралаа бид хоршуулан, нэгдтгэхийг оролдож байна. Гадаад амьдрал үзэсгэлэнт цэцэг адил, дотоод амьдрал түүний анхилга мэт. Анхилга үгүй бол хэрхэн бид цэцгийг үнэлэх билээ? Цэцэг үгүй бол үнэр хаанаас гарах билээ? Тиймээс дотоод амьдрал, гадаад амьдрал хоёр хоршиж явах ёстой."

Монголд Шри Чинмойн төв 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа эхлэн спорт, урлаг, бясалгалын салбарт дорвитой хувь нэмрээ оруулж байгаа билээ. Шри Чинмойн Төв өнөөгийн байдлаар 100 гаруй сайн дурын гишүүдтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод тогтмол жилд хоёр удаа нийтэд зориулсан үнэ төлбөргүй бясалгалын лекц зохион байгуулж байна. Шри Чинмойн Марафоны Баг Монгол орноо долоо хоног бүр өөрийгөө давахуй 2 милийн гүйлт, сар бүр 6 болон 10 км-ийн гүйлт, улиралд нэг хагас марафон, Дархан, Эрдэнэтийн марафон, жилд нэг удаа 12 болон 24 цагийн гүйлтийг зохион байгуулж ард түмний эрүүл энхийн манаанд чухал үүргээ гүйцэтгэсээр байна. Мөн төвөөс хоёр жилд Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийг хоёр жилд зохиож ирлээ. Энэ жил болсон галт бамбарт энэхүү буухиа гүйлт 2,830 км зам 40 гаруй хот суурин дамжин, энх амгалангийн илгээмжийг ард олондоо түгээсэн билээ.

Энэ жил Шри Чинмойн төвөөс зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээний нэг нь “Сэтгэлийн дуулал” нэртэй концерт юм. Олон улсын мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн симфони найрал хөгжимчид Эрдэнэт, Дархан хотод 9-р сарын 23,24 –нд, Улаанбаатар хотын Тусгаар Тогтнолын ордонд 9 сарын 25,26 – ны өдрүүдэд тоглолтоо хийлээ.

Шри Чинмойн Төвөөс зохиож буй ажлууд:

 

Үнэ төлбөргүй бясалгалын лекцүүд

Бидний бясалгалын цуврал лекцээр дотоод амгалан, үнэнийг эрэлчид амьдралд бурхлангаар хандах хандлагын талаар олж мэднэ. Шри Чинмойн өөрийнх хүсэлтийн дагуу бид бүх бясалгалын цуврал лекцүүд, олон нийтэд зориулсан концертууд үнэгүй зохион байгуулах бөгөөд бясалгалын дотоод ханамж хүртэх нь хүн бүрийн төрөлхийн эрх билээ. Дэлгэрэнгүй унших ...

centre-thumbnails/centre_races.jpg

Спортын тэмцээнүүд

Спортын хүч хүмүүсийг нэгтгэхийн дээр тамирчид дотроосоо хамгийн сайн амжилт гаргах хүчээ олж авдаг гэдэгт Шри Чинмой итгэдэг. Түүний санаачилгаар Шри Чинмойн Марафоны Баг 1977 онд байгуулагдсан бөгөөд богино зайны гүйлтүүд, марафон, хэт холын зайны гүйлтүүд, спортын гурван төрөлтийн тэмцээнийг (усанд сэлэлт, гүйлт, дугуйн уралдаан) дэлхийн хорь гаруй оронд тогтмол зохиож байнаДэлгэрэнгүй унших...

 

concert

Бясалгалын хөгжмийн концерт

Хөгжим бол Шри Чинмойн Төвийн амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд бид дэлхий олон оронд олон нийтэд зориулан сэтгэл зүрхний хөгжим, дуун концертуудыг зохион байгуулдаг. Дэлгэрэнгүй унших...

 

 

Хорвоо дэлхийг сайжруулах санаачилгууд

Хорвоо ертөнцийг илүү эв нэгдэлтэй, төгс болгоход хувь нэмрээ оруулах ажлын нэг хэсэг болсон дараах санаачилгуудыг Шри Чинмойн Төвүүдийн сайн дурын гишүүд зохион байгуулдаг.

whr

Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт

Дэлхийн 140 гаруй орныг дамжин гүйх Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийн гүйгчид галт бамбарыг гараас гарт дамжуулан эв нэгдлээ илэрхийлэх боломжийг жирийн ард иргэдэд олгож байна.  Дэлгэрэнгүй унших ...

 

 

ohts

Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа хүмүүнлэгийн тусламж

“Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр” төслийн хүрээнд Шри Чинмойн Төвийн сайн дурын гишүүд хорин дөрвөн оронд хүмүүн тусламж үзүүлээд байна. Төв сайн дурынхан болоод тусламж авах ард иргэдийн хоорондын нэгдлийн зарчмыг үйл ажиллагааныхаа гол чиг болгодог.  Дэлгэрэнгүй унших ...