Дархан Марафон 2016

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “ОЮУНЛАГ, СПОРТЛОГ ДАРХАНЧУУД” уриан дор “Өөрийгөө Ялах” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээнийг 5 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээн нь уламжлал болон 12 дахь жилдээ Дархан хотноо зохиогдож байна. Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Булган, Увс зэрэг аймаг, Улаанбаатар хотоос болон Дархан-Уул аймгийн 35 байгууллагын нийт 1700 гүйгч оролцсон юм.

Тэмцээний хамгийн залуу оролцогч 13 настай, хамгийн ахмад гүйгч 75 настай буурал байлаа. Аймгийн засаг дарга А.Энхболд тус марафон гүйлтийн тэмцээний 4 км-ийн зайн ангилалд өрсөлдөж 33 мин.33 сек ээр бариандаа орлоо.

Гүйлтийн зайн ангилал нь 4 км ба 21 км ээр, насны хувьд 17-оос доош, 18-49, 50-59, 60 аас дээш гэсэн 4 насны ангилалаар ялагчийг шалгаруулсан.

Тэмцээнд байгууллагын дүнгээр Дархан-Уул аймгийн Дулааны Цахилгаан Станц-1 дүгээр байр, Дархан-Ус суваг 2 дугаар байр, 7 дугаар цэцэрлэгийн хамт олон 3 дугаар байрыг тус тус эзэлсэн байна. Цаашид "Өөрийгөө ялах" марафон гүйлтийн тэмцээнийг Токиогийн марафон, Бостоны марафон зэрэг алдартай тэмцээнүүдийн нэгэн адил Дарханы марафон нэртэй олон улсын чанартай тэмцээн болгохоор шийдвэрлэлээ.

1.jpg

Аймгийн засаг дарга А.Энхболд

2.jpg

Нээлтийн үйл ажиллагаа

3.jpg

Бүртгэл

4.jpg

5.jpg

6.jpgТамирчид гараандаа....

7.jpg

8.jpg

9.jpg

10.jpg

21 км-ийн гараа

11.jpg

12.jpg

13.jpg

14.jpg

15.jpg

16.jpg

17.jpg

18.jpg

19.jpg

20.jpg

21.jpg

22.jpg

23.jpg

24.jpg

25.jpg