Дархан марафон 2025
2025.04.26-ны бямба гарагт Дархан хотноо "Өөрийгөө Ялах" Дархан марафон 18 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уламжлал ёсоор тэмцээнийг Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын хороо, Шри Чинмойн марафоны багийн хамт олон хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээн нь 3 км болон 21 км-ын зайнд 5 насны ангиллаар зохиогдсон бөгөөд нийт 95 гүйгч, тамирчид оролцлоо. Үүнд:
3 км-ын зайн ангилалд
10-13 нас: 20 гүйгч
14-17 нас: 20 гүйгч
18-34 нас: 16 гүйгч
35-49 нас: 12 гүйгч
50+ нас: 10 гүйгч
21 км-ын зайд 17 гүйгч тус тус оролцжээ.
Тэмцээнд баг хамт олон, албан байгууллага, сургуулиуд идэвхтэй хамрагдсан бөгөөд үүнээс дурдвал:
-16, 9, 18, 4, Оюуны-Ундраа, Оюуны Ирээдүй сургуулиуд,
-Дарханы онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний 0101, 322, 150-р ангиуд, Дулааны цахилгаан станц, Хот тохижуулах газар, Саран элит эмнэлэг, Дархан явган алхалтын клуб, Профит фитнес клуб, Алдар спорт хороо, Эрдэнэт ультра клуб,
-Улаанбаатар төмөр зам, Хил хамгаалах ерөнхий газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо








Нийт дэмжин оролцсон хувь хүн, албан байгууллага, хүүхэд залуучууддаа талархсанаа илэрхийлье!