Лекц, концерт

Монгол дахь Шри Чинмойн төв 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүссэн цагаасаа эхлэн спорт, урлаг, бясалгалын салбарт дорвитой хувь нэмрээ оруулж байгаа билээ. Одоогийн байдлаар 100 гаруй сайн дурын гишүүдтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод тогтмол жилд хоёр удаа нийтэд зориулсан үнэ төлбөргүй бясалгалын лекц зохион байгуулж байна.

Бид бясалгалын лекц болох хугацааг олон нийтийн зар, сурталчилгааны суваг болон өөрсдийн албан ёсны энэхүү сайт-даа урьдчилан мэдээллэдэг. Мөн та сайт-ны холбоо барих хэсэгт дугаараа үлдээсэн тохиолдолд бид танд лекц болох үед урьдчилан утсаар мэдэгдэх боломжтой.

Үнэ төлбөргүй бясалгалын лекцүүд

Бидний цуврал лекцээр та дотоод амар амгалан, бясалгалын талаар дэлгэрэнгүй ойлголттой болж, бясалгах арга барил болон хэд хэдэн дасгал техникийг сурч авах боломжтой.

Шри Чинмой багшийн хүсэлтийн дагуу бид бүх бясалгалын цуврал лекцүүд, олон нийтэд зориулсан концертуудаа үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд бясалгалын дотоод ханамж хүртэх нь хүн бүрийн төрөлхийн эрх билээ.

Бясалгалын хөгжмийн концерт

Хөгжим бол Шри Чинмойн Төвийн амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд бид дэлхий олон оронд олон нийтэд зориулан сэтгэл зүрхний хөгжим, дуун концертуудыг зохион байгуулдаг.