Шри Чинмойн төвөөс бясалгалын сэдэвт үнэ төлбөргүй лекц хичээл зохион байгууллаа

2018 оны 5-р сарын 7,8-ны өдрүүдэд 18:30 цагаас ШУТИС-н 2-р байранд бясалгалын сэдэвт лекц хичээл үнэ төлбөргүй зохион байгуулагдлаа. Лекцийг Вашингтоны Их Сургуулийн доктор, профессор Nayak Polissar болон Nandita Polissar нар алс холын Америк орноос зорин ирж хөтлөн явуулсан юм.

Лекцийн үргэлжлэл болгон 1 сарын хугацаатай бясалгалын анхан шатны хичээлүүд Даваа, Пүрэв гарагуудад Чингис Хаан Дээд Сургууль дээр үнэ төлбөргүй явагдсаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99736613, 86472757 дугаараас лавлан асууна уу.

Хаяг: МУИС- Эдийн засгийн сургуулийн хойд талд