Шри Чинмой

Чинмой Кумар Гоош (1931-2007)

1931 оны 8-р сарын 27-нд тухайн үеийн Энэтхэгийн Дорнод Бенгал, өнөөгийн Бангладешт мэндэлжээ. Эцэг эх хоёр нь өөд болсны дараа 1944 онд ах эгч нарынхаа хамтаар Өмнөд Энэтхэг дэх Шри Ауробиндогийн Аашрамд шавилан орсон бөгөөд олон цагаар бясалгал үйлдэх, шүлэг найраг эссе бичих, спортоор хичээллэх, бишрэлт зүтгэлээ өрөөл бусдад зориулах зэргээр Аашрамдаа хорин жилийг өнгөрүүлжээ.

Асар гүн бясалгалынхаа үрээр тэр дотоод ертөнцөд үнэнхүү гайхамшгийг үзэж туулдаг байлаа.

Шри Чинмой 1964 онд Дотоод Зарлигаар Америк орныг зорьжээ. Тэр цагаас хойш юунд ч мятралгүй хамаг амьдралаа дотоод хийгээд гадаад амар амгаланг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулах болсон юм. Тэрээр орон орноор аялан хүний сэтгэлийг өндөр дээд ертөнцөд хүргэх чадалтай хөгжмийн бүтээлүүдээрээ концерт тоглож, их сургуулиудад лекц уншиж, шавь нартаа сургаал номоо айлдана. Хүн төрөлхтний төлөө зориулж буй түүний энэ тууштай үйлсийг Ерөнхийлөгч Михайл Горбачев, Ерөнхийлөгч Нелсон Мандела, Тереза Эх, Архибишоб Дезмонд Туту, Диана Гүнж зэрэг их соён гэгээрүүлэгчид өндрөөр үнэлж иржээ.

1970 оноос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Таны урилгаар Шри Чинмой янз бүрийн итгэл үнэмшилтэй үндэстэн угсаатан бүхнийг төлөөлсөн дипломатууд, элчин сайдууд, ажилтнуудад зориулсан Энх тайвны бясалгалыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хөтлөн явуулах болсон юм.  

Шри Чинмой бол дундаршгүй их бүтээлийн ундарга юм. Яруу найраг, утга зохиол, хөгжим, уран зураг, спортын салбарт оруулсан асар их хувь нэмэр нь сая сая хүмүүст урам хайрласаар ирсэн билээ. 

Даян дэлхийн энх тайван бол хүн нэг бүрийн амар амгалан амьдрал, хүний дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаас үүдэлтэй юм гэсэн тун энгийн сургаалийг Шри Чинмой айлддаг. 

Өрнөдөд зориулсан Шри Чинмойн зүтгэлт үйлсүүд

Шри Чинмой Дорнодын сэтгэл зүрхний амьдралыг Өрнөдийн гадаад эрч хүчтэй хослуулж болно гэдгийг нээн, дотоод сэтгэлийн хүч гадаад амьдралын бүхий л талбарт хэрхэн нөлөөлж болохыг өөрийн жишээгээр харууллаа. Тэрээр уран зохиол, яруу найраг, уран зураг, хөгжим болон спортын төрөлд асар их хувь нэмэр оруулсан юм. Үүнээс дурдвал:

whr

Даян дэлхийн эв найрамдлын гүйлт

Шри Чинмойн үндэслэн байгуулсан Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор дэлхийн 80 гаруй орноор аялан өнгөрдөг галт бамбарт буухиа гүйлт юм.  Дэлгэрэнгүй унших

Running

Спорт

Шри Чинмой ашрамд байх үеэсээ эхлэн эрч, хүчтэй тамирчин байсан юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд хүндийг өргөлтөөр өөрийнхөө амжилтыг ахиулан хичээллэж байхдаа хөгшрөлт гэдэг бол хүний оюун ухаанд байдаг юм гэдгийг үзүүлж байлаа. Шри Чинмойн спортын амжилтын талаар дэлгэрэнгүй үзэх ...

music

Хөгжим

Шри Чинмойн хувьд сэтгэл зүрхний амьдрал, хөгжим хоёр бол салшгүй холбоотой. Тэрээр олон мянган дуу зохиосон бөгөөд сэтгэлийн гэгээн аялгуу бидний зүрхний бурханлаг чанарыг ил гаргаж чадна гэдэгт итгэдэг. Шри Чинмойн хөгжмийн талаар дэлгэрэнгүй унших...

writings.

Зохиол бүтээл

Шри Чинмой сэтгэл зүрхний амьдралын бүхий л талыг харуулсан олон яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг бичиж, уншигчдын асуултанд хариулсан юм. Түүний бичсэн номны тоо 1500 –д хүрээд байгаа билээ.  Шри Чинмойн бичсэн бүтээлийн талаар унших ...

art

Уран зураг

Шри Чинмой дотоод сэтгэлийн уран зургийн арвин их сантай. Тэрээр ямагт Эх булгаас ундран гарахыг билэгдэж, уран зургийн бүтээлүүдээ Жарна Кала буюу Оргилуур Урлаг хэмээн нэрийджээ.  Дэлгэрэнгүй үзэх...

Хүмүүнлэгийн тусламж

Шри Чинмой бол Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа хэмээх хүмүүнлэгийн хөтөлбөрийг үндэслэгч. Энэхүү хүмүүнлэгийн хөтөлбөрийг олон улсын Шри Чинмойн Төвүүд зохион байгуулдаг бөгөөд 150 гаруй орны ард түмнүүдийг сэтгэл зүрхээр нь холбож байдаг юм. Дэлгэрэнгүй үзэх...