Зуны марафон- 2021
2021.06.26-ны Бямба гарагт Шри Чинмойн төвөөс уламжлал болгон зохиогддог "Зуны марафон" маань амжилттай болж өндөрлөлөө.
Гадаа +30°C-ын халуун байсан ч гүйгчид маань халууныг үл ажран, өөрсдийгөө ялан дийллээ.
Марафон 21 км болон 42 км-ын зайн ангилалтайгаар Маршалын гүүрний дэргэдэх дугуйн зам дээр болсон бөгөөд гүйгчид, туслагчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж, хариуцлагатайгаар тэмцээнээ өндөрлөлөө.