Эрдэнэт Марафон 2022

2022.09.24-ны өдөр Эрдэнэт хотноо "Өөрийгөө Ялах-Эрдэнэт Марафон 2022" тэмцээн маань амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Ковидоос шалтгаалан 2 жил завсарлаад байсан юм.

Тэмцээний 4 км болон 21 км-ын зайн төрөлд нийт 50 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа.

Хамтран ажилласан байгууллагууд болох Орхон аймгийн БТСГ, Орхон аймаг дахь Цагдаагийн газар мөн байгууллага хамт олноороо манлайлан оролцсон Орхон ОБГ-ын 56,58-р анги, Эрдэнэт үйлдвэр, 2, 16-р сургууль, МХХМГХ-ны ахмад тамирчид болон орон нутгаас зорин ирсэн нийт тамирчиддаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.