Шри Чинмойн Уран Зургийн үзэсгэлэн- Монгол оронд

Шри Чинмой уран зургийн бүтээлүүдээ эх Бенгал хэлээрээ "Жарна Кала" буюу "Оргилуур Урлаг" хэмээн нэрийджээ. 1974 оны 11 сарын 19-ны өдөр тэрбээр Канадын Оттава хотноо хамгийн анхны бүтээл болох сарнай цэцэг зурсан бөгөөд түүнээс хойш 200 мянга гаруй уран зураг зуржээ.

1991 оны 12 сард Шри Чинмой сүнсний эрх чөлөөг бэлгэдэгч шувуу зурж эхэлжээ. Түүнээс хойш тэрбээр "Эрх чөлөөг мөрөөдөгч Энхийн Шувууд" нэрээр 16 сая сүнсэн шувууны зураг зуржээ.

Түүний бүтээлээс дэлхий даяар янз бүрийн үзэсгэлэнгийн танхимуудад тавигдаж ирсэн. Тухайлбал Парисын Луврын Музей, Нью-Йорк дахь Нэгдсэн Үндэстэний Байгууллага, Парис дахь ЮНЕСКО, Вашингтон дахь Нэгдсэн Улсын Сенатын Ордон, Канберра дахь Австралийн Парламентын Ордон, Оттава дахь Үндэсний Галарей, Лондон дахь Молл Галарейд түүний уран зургийн үзэсгэлэн гарч байсан юм.

Дэлхийн олон орноор аялан ирсэн энэхүү бүтээлүүд нь Монгол оронд:

  • /2022.09.07-09.20/-ныг дуустал Улаанбаатар хотод /Монументал арт галерей 2 давхарт/,
  • /09.23-09.30/- Эрдэнэт хот /Уурхайчин соёлын ордон/,
  • /10.03-10.09/- Дархан хотноо тус тус гарах бөгөөд ирж үзэх сонирхолтой хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй юм.

Энэхүү үзэсгэлэнг хариуцан гаргахаар ОХУ-аас ''Оргилуур Урлаг" сангийн төлөөлөгч Монченко Екатерина Павловна хүрэлцэн ирээд байгаа юм.

Улаанбаатар хотноо болсон үзэсгэлэнгийн нээлтийн зургуудаас: