Шри Чинмойн нэрэмжит 6/12/24 цагийн УАШТ

2023.08.12-13 нд Шри Чинмойн Марафоны багаас уламжлал болгон зохиогддог 6/12/24 цагийн 17 дахь удаагийн УАШТ амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс нийт 107 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр, өөрийн хязгаараа даван туулж оролцсоноос 37 тамирчин улсын зэрэг цолны болзол хангасан байна.

Мөн 12 цагийн гүйлтийн улсын рекордыг Э.Насанбат 136.003 км-ээр, 6 цагийн гүйлтийн улсын рекордыг эмэгтэй төрөлд Б.Сарангуа 73.214 км-ээр тус тус шинэчлэн тогтоон ОУХМ болзлыг тус тус хангалаа.

Жилээс жилд тэмцээнээ хүсэн хүлээн оролцож амжилтаа бататгадаг архаг тамирчид болон анх удаа зорин ирж өөрийн хязгаараа даван туулсан шинэхэн баатрууддаа тэмцээний зохион байгуулагчдын өмнөөс талархсанаа илэрхийлье.

Зургийн цомгоос...

Гүйлтийн тэмцээний дэлгэрэнгүй дүн мэдээг дараах холбоосоор үзнэ үү:

https://mn.srichinmoyraces.org/12-24h/previous-results/2023#node-28207