Бясалгалын лекц хичээл- (2026 оны намар)

Австрали улсын иргэн Прачар Стегемэн Монгол улсад 6 дахь удаагаа айлчлан ирж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад бясалгалын лекц уншлаа. Тэрээр 30 гаруй жил бясалгалаар хичээллэсэн туршлагатай бөгөөд дэлхийн олон оронд лекцээ уншиж, туршлагаасаа хуваалцаж байсан юм.

Энэ удаагийн лекц, хичээлүүд маш амжилттай зохион байгуулагдсан бөгөөд танхим бүр сэтгэлийн амар амгаланг эрэлхийлсэн эрэлчдээр дүүрэн байв. Тодруулбал:

  • Улаанбаатар хотод: 9 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд нийт 539 хүн

  • Эрдэнэт хотод: 9 дүгээр сарын 10-ны өдөр 102 хүн

  • Дархан хотод: 9 дүгээр сарын 11-ний өдөр 102 хүн

Ийнхүү нийт 743 хүн хүрэлцэн ирж, бясалгалтай танилцах аянаа эхлүүллээ.

Лекцийн дараа бясалгалыг илүү гүнзгийрүүлэн суралцах, дотоод ертөнцөө танин мэдэх хүсэлтэй хүмүүст зориулсан хичээлүүд долоо хоног бүрийн Мягмар, Бямба гарагуудад тогтмол явагдаж байна.

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 95962927 дугаараар холбогдоно уу.