Дархан марафон 2022

Өөрийгөө ялах Дархан Марафон тэмцээн 15 дахь удаагаа 2022 оны 4 сарын 16нд Дархан хотноо болж өнгөрлөө. Уг тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, БТСХ болон Эрүүл мэндийн газар хамтран  амжилттай зохион байгуулсан юм. Энэ удаагийн тэмцээн нь Ковид 19 цар тахлын улмаас 2 жил дараалан зохиогдож чадаагүй байсан юм.

Тэмцээнд 180 гаруй гүйгч оролцсон бөгөөд Улаанбаатар, Дархан, Орхон, Хэнтий аймгийн спорт сонирхогч иргэд Хилийн 0151, Хилийн 0132-р ангиуд, Шри Чинмойн Марафоны баг, Let's run гүйлтийн клуб, MGL athletic club, ХААИС, ЕБС-ийн 4-р сургууль зэрэг байгууллагууд идэвхтэй оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд 17 хүртэлх насны ангилалд хүүхдүүд сургууль хамт олноороо зохион байгуулалттай  оролцсон нь шинэлэг, хөдөлгөөн, гүйлтийг залуу үе сонирхож байгаагийн илрэл байлаа. Хамгийн бага насны оролцогч 7 настай, хамгийн ахмад тамирчин нь 81 настай спортын мастер Чулуунбат байсан нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.


Тэмцээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу: https://mn.srichinmoyraces.org/darkhan-marathon/previous-results/2022#no...