Шри Чинмойн Өрнөдөд айлчилсны 60 жилийн ойн нэрэмжит 7 цагийн алхалт

Шри Чинмой багш анх 1964 онд Өрнөдөд ирсэн бөгөөд тэр цагаас хойш хамаг амьдралаа дотоод хийгээд гадаад амар амгаланг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан билээ.

Дэлхий даяарх түүний бүх шавь нар энэхүү Өрнөдөд ирсэн өдрийг нь хүндэтгэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэгэн жишээ нь "7 цагийн алхалт" юм.

Монгол дахь Шри Чинмойн төв нь уламжлал ёсоор энэхүү тэмцээнээ 2024.04.13-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Нийт 26 хүн оролцож зарим нь шүүлт, зохион байгуулалт дээр ажиллалаа.

Тэмцээний үеэрх зургуудаас: