Дархан марафон 2023

Жил бүр уламжлал болгон явагддаг “Өөрийгөө ялах” бүх нийтийн гүйлтийн тэмцээн Дархан хотноо амжилттай болж өндөрлөлөө.


Тус тэмцээн нь Дархан-Уул аймгийн БТСГ, Шри Чинмойн марафоны баг хамтран зохион байгуулж буй 16 дахь удаагийн марафон юм. Дархан Марафон гүйлтийн уламжлалт тэмцээн нь улсын чанартай томоохон марафон гүйлтийн нэгж бөгөөд бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Гүйлтийн 3,8 км-н зайн ангилалд  насны хувьд 17-оос доош, 18-49, 50-59, 60 аас дээш гэсэн 4 насны ангилалаар, 21 км-н хувьд 50-аас доош ба 50-аас дээш гэсэн 2 насны ангиллаар ялагчийг шалгарууллаа.
 

Улаанбаатар, Увс, Ховд, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Баянхонгор, Орхон аймгийн нийт 150 гаруй гүйгчид тэмцээнд оролцжээ. Сонирхуулахад тэмцээний залуу оролцогч 11 настай, хамгийн ахмад гүйгч 72 настан буурай байлаа. Тэмцээний явцад гүйгчдийн аюулгүй байдлыг хангаж аймгийн ЗЦГ, ЭМГ-ууд хамтран ажиллалаа.

Тэмцээний дүн мэдээ: