Дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Дэлхийн хамгийн хол зайн 3100 миль буюу 5000км-ын гүйлтийн тэмцээн Австрийн Зальцбург хотод 9 сарын 13нд гараагаа аван эхэлсэн бөгөөд 52 хоногийн турш үргэлжлэн 11 сарын 03ны өдөр гүйгчид бариандаа орон өндөрлөлөө.

Тус гүйлтийн тэмцээнийг 1997 оноос эхлэн Шри Чинмой марафон багаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг тэмцээнд гүйгчид өдөрт дунджаар 100 аас дээш км гүйж 5000км-ын зайг 52 хоногийн хугацаанд гүйж дуусгах ёстой. Тэд өглөөний 6 цагаас эхлэн шөнө дунд хүртэл аль чадах хэмжээгээрээ гүйх юмуу алхах боломжтой.

Энэхүү тэмцээнийг Шри Чинмой багш анх санаачилсан бөгөөд тэрээр өөрөө 22 удаа марафон, хэт холын зайн гүйлтийн тэмцээнүүдэд оролцож, хүндийн өргөлтийн спортоор 3,2 тонн 2 тонн туухайг түлхэж Геннисийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

Энэ жилийн Шри Чинмойн 5000 км-ын Өөрийгөө ялах тэмцээнд Итали улсын тамирчин Андреа Маркато (нас 38) нь 43 өдөр, 12 цаг, 7 минутын хугацаанд зайгаа дуусгаж тэмцээнийг тэргүүллээ. Тэрээр 5000км-ын зайгаа амжилттай дуусгаж чадсан 49 дэх хүн болсон бөгөөд дэлхийд чансаагаар 5 дугаарт орж байна. Андрэй Маркато гүйлтийн тэмцээний явцад 5 хос пүүзийг элээж, 10 кг жин хасагджээ.

Одоогийн байдлаар уг тэмцээний дэлхийн дээд амжилтыг Финландын тамирчин Ашприханол Аалто эзэмшдэг бөгөөд тэрээр 2015 онд өдөрт дунджаар 123 км гүйснээр 40 өдөр, 8 цаг, 6 минутанд 5000кмын зайгаа дуусгаж амжилтаа тогтоожээ.

Энэ жилийн тэмцээнд Ирланд, Словак, Австри, Итали, Чех зэрэг орнуудаас 5 гүйгч оролцсон байна. Гүйгч нар бясалгал хийдэг бөгөөд энэ нь тэдэнд баяр баясгалантай, эрч хүч дүүрэн байхад тусалдаг юм.