Эрдэнэт Марафон 2024
2024.09.21-ны өдөр Эрдэнэт марафон маань 15 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь 5км, 10км, 21км, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд 400м, 800м-ийн зайд, эрэгтэй, эмэгтэй төрөлд, 4 насны ангилалд зохион байгуулж, 380 гаруй гүйгчид оролцлоо.
Хамтран ажилласан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Монголын Тусгай Олимпийн хорооны Орхон аймаг дахь салбарын хамт олондоо гүнээ талархал илэрхийлэе.
Зургийн цомгоос:








