Эвийн Өргөө Энхийн Гүйлт-2018

Үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, эх орноо хайрлан хамгаалах үзэл санааг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэхийг зорьж БСШУСЯ, ОБЕГ, Шри Чинмойн төв болон маршрутын дагуух аймаг, орон нутгийн захиргаад хамтран "Эвийн Өргөө Энхийн Гүйлт-2018"-ыг эх орондоо зохион явуулж байна.

Энхийн гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн хотоос сууринд, нэг улсаас нөгөө улсад буухиалж гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.

Монгол Улс анх 1995 онд энхийн галт бамбарыг хүлээн авсан бөгөөд түүнээс хойш хоёр жил тутамд тус гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна. 

Энхийн гүйлтийн 2018 оны үндсэн маршрут нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотоос буухиалсан бамбарыг Дорнод аймгийн хилийн боомтоор тавдугаар сарын 31-нд хүлээн авснаар эхэлсэн. Улмаар Монгол орны 13 аймгийн 39 сум суурин газраар нийт 3,000 орчим км замыг туулан, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор зургаадугаар сарын 22-нд ОХУ-ын талд шилжинэ.

Гүйлтйн зарим зургуудаас

Гүйлтийн танилцуулга видеог үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

Эвийн Өргөө Энхийн Гүйлт- Танилцуулга видео 2018

Гүйлтийн мэдээг тогтмол үзэхийг хүсвэл дараах сайтаар зочлоорой- http://www.peacerun.org/mn/