Шри Чинмойн ном зохиолоос

Шри Чинмой сэтгэлийн зүрхний амьдрал, бясалгалын талаар яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиол нийлсэн 1,500 гаруй ном бичсэний 80 гаруй нь монгол хэлнээ хөрвүүлэгдээд байна.

Та Шри Чинмойн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн ном зохиолоос худалдан авахыг хүсвэл 99271477  утсаар холбоо барина уу.

Оройн Дээд

 Бодох ухаангүй, дүрс биегүй оршном би зөвхөн
Бодол хүсэл бүхэн минь бутарч оргүй сарнижээ.
Орчлон дахины орчихуйн эцэс,
Олъё гэж эрсэн минь өөрөө Би ажээ
Нэлэнхүү их Жаргалангийн орон,
Мэдэгч хийгээд мэдлэгийн чанадад,
Туж их амгаланг эдлэн цэнгэж,
Тулж би зөвхөн Бурхантай л нүүр учирна.
Амьдралын нууцлаг зам бүхнийг гэтлээд
Аяа би өөрөө Зорилго болов.
Ашид Хувиршгүй Үнэн илхэн болов.
Аяа би зам, Бурхан -Сүнс буюу.
Өндрийн оргил бүгдийг сүнс минь танин ухаарав.
Оройн дээд Нарны гол цөмд өөрөө би аниргүй.
Хоосон ахуйг би хугацаа-үйлсээр арилжин авав.
Хамаг орчлонгийн жүжиг минь амирлаж тийн жаргав.  -   Шри Чинмой

 

meditation_0.jpg
 

БЯСАЛГАЛ: Бурханы Таалалыг биелүүлэх хүмүүний төгөлдөржил

Энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн Шри Чинмой Багшийн ном таныг төвлөрөл, бясалгалын анхан шатнаас дияаны дээд шатанд хүрэхэд хөтөч тань байх болно. Энэхүү номонд бясалгалын арга барил, төвлөрлийн хүчээ хөгжүүлэх тухай, үүрдийн амгаланг хэрхэн олох талаар талаар дэлгэрэнгүй бичиж, бясалгалын янз бүрийн сэдвээр 150 гаруй асуултанд хариулжээ. 

baysliin_jiguur_0.jpg

Баяслын жигүүр

13 удаа хэвлэгдсэн “Баяслын жигүүр” Өрнөдөд түргэн борлогдсон номын тоонд ороод байгаа бөгөөд дотоод амьдралын гуа сайхан, тэмүүлэл бүхий арвин баялгийг уншигч олонд таниуллаа. Оюун ухааны хязгаарлагдмал байдлаас үүсэлтэй тогтворгүй, тодорхойгүй бодлыг дотоод гүн дэх оршнолын ханамж, баяр баягалантай зүйрлэсэн түүх, ёгтлол, жүжгийг та унших болно. “ Жинхэнэ дотоод баяр баясгалан дотроос ундран гарна. Тэрээр гадны ямар ч нөхцлөөс хамаардаггүй юм. Танаар дамжин урсах урсгал баяр баяслын илгээмжийг өөртөө тээнэ. Энэ бурханлаг баяр баясгалан амьдралын цорын ганц зорилго билээ.” хэмээн Шри Чинмой бичжээ.

garden_of_the_soul_cover1_0.jpg

Сүнсний цэцэрлэг

Хайр, Нигүүлсэл, дотоод амар амгалан, эв эеийн тухай Шри Чинмойн өнө
мөнхийн сургаал нь урмыг бадраам шүлэг, мэргэн үг, ардын үлгэр зэргийг
агуулсан энэ сайхан эмхэтгэлд тусгалаа олжээ. Энгийн үг хэллэгтэй ч
асар их хүчтэй энэ бүтээл Дорно дахины мэргэн цэцэн билиг эрдмийг хэн
бүхний зүрх сэтгэлд хүргэх чадалтай.

samadhi_and_siddhi_cover2_0.jpg

Самадхи, сидхи

Энэ бол дотоод ертөнц буюу цаг хугацаа, орон зай, оюун ухааны хилээс чанадад орших ертөнцийн тухай мадаггүй зөв тайлбарлан өгүүлсэн цөөн хэдэн бүтээлийн нэг юм. Тэрхүү ертөнцөд өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнээ Йогийн гарамгай Багш Шри Чинмой тайлбарлан бичсэн энэ номноос та онолын бас философийн өгүүлэмж бус дотоод ертөнцийн бодит ахуй байдлын талаар мэдэх болно.

deathreincarnation3_0.jpg

Үхэл ба хойт төрөл

Ойр дотны хүнээсээ хагацаж уй гашуу болсон олон хүнийг төдийгүй өөрийг нь үхэл дайрна хэмээн айдаст автсан нэгнийг ч энэ ном тайтгаруулж, үхэл гэж чухам юу болохыг үнэн зөвөөр нь ойлгуулсаар ирсэн юм.  Үхлийн дараа юу тохиолддог болох, үхлээс айх айдсаа хэрхэн ялах, үхэл гэж үнэхээр гашуун зовлон мөн эсэх, хорвоог орхиж буй хүнд хэрхэн туслах, хойт төрөл гэж юу вэ, үхлийн дараах сүнсний аялалын талаар энэ номонд дурджээ.

 

kundalini1_0.jpg

Кундалини: Бурхан эхийн хүч

Дотоод сэтгэлийн төгөлдөржилд хүрэх явцдаа Шри Чинмой Багш Кундалинийг  төгс эзэмшиж, хувилгаан шидийг олсон. Энэхүү номондоо кундалиниг хэрхэн сэрээх тухай болон гурав дахь нүд түүнчлэн өөр бусад чакрануудыг нээх янз бүрийн арга замыг өгүүлжээ. Үүний зэрэгцээ чакрануудыг нээхэд ямар хүч олж болох тухай мөн анхаарал сэрэмжтэй байх, гарч болох хор уршгаас сэргийлэх талаар бичсэн байна.

everest_aspiration1_0.jpg

Тэмүүллийн Оргил

Эверест бол хамгийн сүрлэг өндөр гэсэн утгатай агаад оргилын өндөрт хүрье гэж эрмэлзэх хүн төрөлхтний шийдмэг зоригийн илэрхийлэл болдог билээ. Бүтээгч Бурхантай нэгдэнэ гэдэг дотоод сэтгэлийн Эверест Оргилд хүрэхийн нэр бөгөөд эрхмийн дээд тэрхүү зорилгот хүрэх гэж өнө эрт цагаас нааш хүн төрөлхтөн эрмэлзэн тэмүүлсээр ирсэн юм. Эверестийн оргилд авирч гарна гэдэг хэцүү бэрхийн туйл боловч туршлагатай сайн хөтөч осол эндэлгүй замчлан явсаар сэтгэлийг баясгах ялалтын титэмд хүргэдэг билээ. Тэмүүлэлт уншигчийн зүрх сэтгэлийг өөрийгөө танин ухаарахуйн оргил өөд залуурдан хөтлөх эрдэмтэй ховор нандин энэ номондоо Шри Чинмой Багш Бурханы эрэлчин хийгээд Бурханыг танин мэдсэн хүний сэтгэлийн гүнээс гарах ухаарал, айлдваруудыг яруу сайхнаар өгүүлэн бичжээ.

yoga2_0.jpg

Йог ба сэтгэл зүрхний амьдрал

Энэхүү номонд йогийн сургаалийн мөн чанар болоод Дорно дахины сэтгэл зүрхний амьдралын гайхамшигийг нээн харуулжээ. Шри Чинмой төгс гэгээрлийнхээ туршлагаар йог гэж юу вэ, хэн йогоор хичээллэвэл зохих вэ зэрэг сүнс, сэтгэл зүрхний амьдралын асуултуудад хариулж, бясалгал үйлийн үрийн тухай тодорхойлон дурдлаа. 

wisdom_of_sri_chinmoy2_0.jpg

Төгс мэргэн сургааль

Өнө эрт цагаас агуу сэтгэл зүрхний Багш нарын цаглашгүй мөнхийн сургааль үгс нь судар номуудад бичигдэн үлдэж, хүн төрөлхтний хамгийн эрхэм нандин өв болсоор ирсэн билээ. Христийн үлгэр дууриал болсон амьдрал Шинэ Гэрээнд тодхон бичигдэж үлдсэн байдаг бол Буддагийн зам нь Дхармападад бий. Шри Кришнагийн айлдсан өнө мөнхийн үнэнийг Бхагавад Гита судар илэрхийлэн харуулдаг бол Шри Рамакришнагийн эгнэшгүй сургаалийг Шри Рамакришнагийн бурханлаг айлдвар хэмээх ном агуулж байдаг. Харин Шри Чинмойн энгийн ойлгомжтой сэтгэл зүрхний гэгээн сургаалийг Шри Чинмой Багшийн Төгс мэргэн сургааль хэмээх энэ номонд эмхтгэн нэгтгэлээ.

siddharta1_0.jpg

Агь Сиддхарта Бурхан хутгийг олсон нь

Шри Чинмойн энэхүү жүжгийн бүтээлдээ Будда хэрхэн Гэгээрлийг олсон хийгээд Гэгээрлийнхээ үр жимсийг хүн төрөлхтөнд хэрхэн түгээн дэлгэрүүлснийг яруу сайхнаар буулган бичжээ.

veda_upanishad_bhagavad_gita.jpg

Веда, Упанишад, Бхагавад Гита

Энэтхэгийн эртний уламжлалт шашны судар болсон Вед,Упанишад, Бхагавад Гитагийн тайлбар анх удаа англи хэл дээр энэ ботиор биелэлээ оллоо. Уг ботид эмхтгэгдсэн лекцүүдийг Шри Чинмой 1970- аад оны эхээр Америкийн Нэгдсэн Улсын Их сургууль, коллежуудад уншиж байсан юм. Вед,Упанишад, Бхагавад Гитагийн талаар зохиогч номондоо ийнхүү дурджээ: “Энэ судрын цэцэн билгийн нандин гэрэлд умбахын тулд түүнийг уншин судлах хэрэггүй юм. Бурханд гэгээрсэн тэр л хүмүүн бүх судрын мөн чанар, охь нь болоод зогсохгүй өнгөрсөн үеийн мэдлэгийн далайн чанадын чанадад гарах болно.”

silent_teaching2.jpg

Аниргүй сургахуй

Номны бүтцийг ерөнхийд нь ажиглавал зөн билгийн урамшлаас гүн ухааны өгүүлэмж цаашлаад дасгал, практикийн хэсэг үргэлжилнэ. Яруу найрагч, бясалгалын багшийн бичсэн бүтээлүүд нь ариун судрын шинж чанартай байх агаад уншигч олонд ямар ч эргэлзлийг үл төрүүлнэ. Мөн эдгээр нь үнэн бодит агууламжтайн дээр үг хэлнээс чанадад орших аниргүй ертөнц рүү бид бүгдийг урин дуудах увидастай.

songs_of_the_soul1.jpg

Сүнсний Дуулал

Энэ бол төгс гэгээрсэн Багш Шри Чинмойн хос бүтээлийн цомог юм. Хэдийгээр хоёр бүтээл өөр өөрийн онцлог чанарыг агуулсан ч хоёулаа хүн, Бурхан хоёрын харилцааны талаар өгүүлнэ. Сүнсний дуулалд буй шүлгүүд нь хүний дотоод сэтгэлийн гүний гүнээс гарсан мөнхийн Үнэнийг ухаарсан ухаарлаа илэрхийлэх дууллууд юм. Тэдгээр нь хүний дотоод гэрлийг шууд дуудан илтэд гарган ирэх чадалтай. Зүрхний цэцэгс нь өөдлөн асах хүмүүний тэмүүллийн галд хандах агаад дотоод сэтгэлийнх нь дуудлага хий хоосон өнгөрдөггүйг батлан өгүүлнэ. Хүмүүн өөрөө хязгаарлан боох зовлонт ертөнцөөс баяр баясгалан эрх чөлөөг олох чадалтай юм, олох ч хувьтай юм.

master_and_disciples3.jpg

Багш шавь хоёр

Гүрү гэж хэн бэ? Дотоод сэтгэлийн гэгээрлийн төлөө тэмүүлэн буй эрэлчдэд Гүрү-багш нь замыг заагч төдийгүй өөрөө зам нь болдог юм. Шри Чинмой Багш энэхүү номондоо Гүрүгээ хэрхэн олох, жинхэнэ сэтгэл зүрхний багшийг хуурамч нэгнээс хэрхэн ялган таних, Бурханы гэгээрэлд хүрсэн Багшийг хэрхэн мэдэх тухай бичсэн бөгөөд Гүрү, шавийн харилцааны тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн та энэ номноос сэтгэл зүрхний амьдралдаа ахин дэвшихийн тулд танд үнэхээр Багш хэрэгтэй юу, Гүрү тань таны үйлийн үрийг авах ямар учиртай вэ, Багшийн жолоодлогоор дотоод амьдралдаа хэрхэн ахиц гаргах вэ гэдэг талаар мэдэж авна.

gods_hour1.jpg

Бурханы цаг

Жилийн 365 өдөрт оноон бичсэн энэхүү цэцэн билгийн мөр уншигч та бүхэнд ухаарлыг хайрлана гэдэгт бид итгэж байна. Шри Чинмойн шүлэг бүр та бүхний оюун ухаанаас илүүтэйгээр зүрх рүү тань чиглэдэг. Учир нь зүрх түүний шүлгийн жинхэнэ мөн чанар, үнэнийг мэдэрч, тэдгээрийг өөрийн хэмээн тунхагладаг билээ.

astrology3_0_0.jpg

Зурхай, Тэнгэрүүд, Чанадын Орон

Олон нийтэд зориулсан Бясалгал, их сургуулиудад уншсан лекцүүдийнх нь үеэр Шри Чинмой Багшаас хувилгаан шид,зурхай, нисдэг таваг, дээд тэнгэрүүдийн тухай зэрэг асуусан асуултуудад хариулсныг нь Та энэхүү номноос унших болно.

god_avater.jpg

Бурхан, Аватарууд, Йогууд

Та энэ номноос Аватар, Йог, сэтгэл зүрхний Багшийн тухай, тэдний ялгаа мөн Багш, шавь хоёр, тэдний холбооны талаар мэдэж авах болно. Мөн Шри Чинмой энэ номондоо жирийн хүн гэгээрэлд хүрэхэд хир хугацаа шаардагдах, баяр баясгалангийн охь болсон ухамсрын дээд түвшний талаар уншигч олны асуусан асуултанд хариулжээ.

flowerflame3.jpg

Дөл Цэцэгс

Анхлан " Нэгэн Түмэн Дөл Цэцэгс " нэртэйгээр зуун дэвтрээр хэвлэгдсэн арван мянган шүлэг Шри Чинмой хэвлүүлжээ. Тэрээр энэхүү цуврал шүлгээ 1979 оноос эхлэн туурвиж, 1985 онд өндөрлөсөн байна. Шүлэгт дуртай монголын ард түмэндээ энэхүү бүтээлийн түүвэр 207 шүлгийг англи эх болон монгол хадмал орчуулгын хамт өргөн барьж байна.

moghul_emperors.jpg

Моголын Их Хаад

Алдар нэр нь дэлхий дахинаа түгсэн Моголын их хаан Төмөр болон түүний үр удам, эзэнт төрийг үе дамжин барилцсан хаадын сонирхолтой түүхүүдийг энэ номд бичжээ. Эдгээр хаад төр болоод ард иргэдийн хэргийг хэрхэн цэцэн мэргэн ухаанаараа шийдэж байгаа тухай яруу сайхан өгүүлсэн нь уншигч олны сэтгэлийг баясгаж, ухааныг урамшуулна гэдэгт бид итгэлтэй байна.

the_source_of_music.jpg

Хөгжмийн Эх Булаг

Энэхүү номны тэргүүн хэсэгт Шри Чинмойн хөгжмийн дотоод утга чанарыг тайлбарлажээ. Хөгжим гэдэг ухамсраа өргөжүүлэн тэлэхэд хүнд тус нэмэр болдог уналга тэрэгтэй адил бөгөөд дотоод ертөнцөд байх бурханлаг Ухамсарын бодит илэрхийлэл юм. Түүний өгүүлснээр: "Хөгжим гэдэг дээд 'Би' -гийн дэлгэрэл хийгээд нэгдэл билээ. 'Би' -нь өөрийгөө хөгжмөөр дамжуулж дэлгэрүүлэн тэлэх агаад тэрхүү дэлгэрэн тэлэгч 'Би' бол бодгал 'би' бус хязгаарлагдашгүй 'Би' юм."
Номны хоёрдугаар хэсэгт дотоод сэтгэлийн хөгжил дэвшилд түлхэц өгөх тарни болон жапаны тухай өгүүлжээ. Мөн хэсэгт дотоод сэтгэлийн хөгжлөө ахиулах, эрүүл мэндээ сайжруулах, эд хөрөнгөө аривжуулах зэрэгт тарни ямар үүрэгтэй байдгийг дурьдсан.
 
dream1.jpg

Мөнгөн зүүдний жигүүр

Гайхал төрүүлж, урмыг бадраах нь зүүдний мөн чанар хэдий ч түүнийг учир нь үл тайлагдах хуурмаг сонин учралууд ямагт дагалдах нь маргашгүй үнэн билээ. Зүүд хэмээгч нь зөнтэй үзэгдлээрээ бидэнд дотоод цэцэн билэг, мэргэн ухааныг хайрлах чадалтай. Түүнчлэн ирээдүйг тольдон үзүүлж, биднийг гамшиг зовлонгоос авран гэтэлгэх агаад хүнд бэрхшээлийг даван гарах арга ухааныг харамгүй өгч, дотоод сэтгэлийн гайхамшигт сайхан туршлагыг эзэмшүүлдэг. Эрхэм дотно хүнээ зүүдэндээ үзсэний ачаар сэтгэл маань тайтгарах нь ч бий. Тэгээд ч тэр бид ямагт баяр баясгалан, амар амгалангаар бялхсан зүүдэндээ умбан байхыг хүсдэг. Айдас төрүүлж, сэтгэл сэртхийлгэсэн хар дарсан зүүд амгалан нойрыг минь хулжаагаад зогсохгүй сэрүүн байхад ч сэтгэлд хөндүүр хар бараан дүрээрээ биднийг шаналган зовоодог. Тийм аймшигт зүүднээс тэмцэж ядан сэрээд бид ийм зүүд хаанаас ирээ юм бол гэж хачирхаж бид гайхдаг. Энэхүү номондоо Шри Чинмой гайхлыг төрүүлсэн янз бүрийн зүүднүүдийг хэрхэн тайлбал зохихыг, нийтлэг тохиолдох зүүдийг хэрхэн ойлгохыг мөн зарим зүүдээ хэрхэн хянахыг өгүүлжээ.

 

university.jpg

Их Сургуулиудын Ертөнцөөс ирүүлсэн Ерөөлт Урилгууд

Шри Чинмойн Вашингтоны Их сургууль, Флоридагийн Олон улсын Их сургууль, Колумбийн их сургууль, Викторигийн Их сургууль, Техасын Их сургууль, Швед улсын Стокольм хотын Хөгжмийн Академи болон Нэгдсэн Үндэсний Байгууллагад уншсан лекц, яруу найргийн эмхтгэлийг энэхүү номоор дамжуулан уншигч олноо хүргэж байна. Мөн номонд их сургуулиудын тэнхимийн эрхлэгч, мужийн захирагч нар, НҮБ-ийн дэргэдэх зохиолчдын эвлэлийн ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүс Шри Чинмойд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан түүхэн үйл явдлууд, фото зургийн хамт багтжээ.

xuuxdiin_setgel_xuuxdiin_moroodol.jpg

Хүүхдийн сэтгэл, хүүхдийн мөрөөдөл

Энэхүү номондоо Шри Чинмой үр хүүхдээ Бурханыг хайрлах сэтгэлтэй, аливаад зүрх сэтгэлээсээ хандах чадвартай, дотоод хийгээд гадаад амьдралдаа сайн хүн болгохын тулд эцэг эх нь ямар үүрэг хүлээх учиртайг энгийнээр өгүүлсэн байна.

tenger_burxadiin_bujig.jpg

Тэнгэр Бурхадын Бүжиг

Тэнгэр бурхад хэмээвээс Оройн Дээдгэгээний дүрүүд билээ.  Энэхүү номонд Шри Чинмой тэнгэр бурхад болоод охид тэнгэр, тэдгээрийн гарал үүсэл, чухал шинж чанаруудыг дурджээ.