Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн УАШТ амжилттай болж өндөрлөлөө

Шри Чинмойн нэрэмжит 6, 12, 24 цагийн гүйлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2022.08.06-07-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь 16 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил Монгол улсын өнцөг булан бүрээс буюу нийт 10 аймгийн 113 тамирчид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорихоор хүрэлцэн ирсэн юм.

Энэ жил олон дээд амжилтууд шинэчлэгдэн, мөн тооны тамирчид улсын зэрэг цолны болзол хангалаа. Тухайлбал эрэгтэй 50-аас дээш насны ангилалд ОУХМ Д.Ганбат 206.69 км, 6 цагийн гүйлтийн эмэгтэй 20-34 насны ангилалд спортын мастер Б.Номин-Эрдэнэ 71.84 км, 6 цагийн гүйлтийн эрэгтэй 20-34 насны ангилалд СДМ Н.Лувсаншарав 81.8 км-ээр тус тус улсын дээд амжилтыг шинэчилсэн байна.

Тэмцээний дэлгэрэнгүй дүн мэдээг дараах холбоосоор харна уу: https://mn.srichinmoyraces.org/12-24h/previous-results/2022#node-12544

  • Тэмцээний зургийн цомгоос: