Дархан марафон 2024

2024 оны 4 сарын 27-ны Бямба гаригт Дархан хотноо Өөрийгөө Ялах Дархан Марафон 17 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Тэмцээн нь 21км болон 3,8км ангиллаар зохиогдсон бөгөөд нийт 200 гаруй тамирчид оролцлоо.

21км-ын хамгийн хурдан гүйгч нь Увс аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тамирчин Спортын Мастер Н.Лувсаншарав 1:10:53 амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол дэд байранд Mongolian Elite Runners клубийн тамирчин С.Баатархүү 1:14:39. Гуравдугаар байранд Шунхлай Трейдийн тамирчин П.Төгөлдөр 1:16:49 амжилттай оролцлоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Увс аймгийн Хурд клубийн тамирчин Б.Номин-Эрдэнэ 1:19:38 хурдалсан байна. Удаах байранд мөн тус клубийн тамирчин Б.Цэнд-Аюуш 1:30:55 амжилттай гүйж барианд орлоо. Тус зайн 50 дээш насны ангилалд 2 хүн гүйсэн нь Орхон аймгийн Хангарьд клубийн тамирчин С.Ганбаатар 1:47:42 тэргүүлж, Жаргалант ирээдүй эмнэлгийн гүйгч Х.Нямхүү 2:09:48 зайгаа дуусгаж удаах байранд орсон байна.

3,8 км-ын гүйлт нь 5 насны ангиллаар зохиогдсон бөгөөд хамгийн хурдан нь 18-34 насны ангилалд Шунхлай Трейд ХХК-ны тамирчин Спортын мастер Ө.Отгонзаяа тэргүүн байранд 11:37 амжилтаар орсон бол түүний дараа 1 секундийн ард Увс аймгийн Хурд клубийн тамирчин Спортын дэд мастер М.Гантулга 11:38 дэд байранд оров. Харин гуравдугаар байранд тус тэмцээний хамгийн идэвхтэй оролцсон Зэвсэгт хүчний 330-р ангийн тамирчин Г.Мэндээ 13:04 амжилттай гүйлээ.

Нийт оролцсон тамирчдадаа талархал илэрхийлье.

Тэмцээний зургуудаас:

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг та доорх сайтнаас харна уу: