Бясалгалын лекц хичээл- УБ, Дархан, Эрдэнэт
2024.09.01-09.03-ны өдрүүдэд Австрали улсаас Прачар Стегмэн хүрэлцэн ирж "Баяр баяслын чанадад" лекцийг УБ, Дархан, Эрдэнэт хотноо хөтлөн явууллаа.
Энэхүү лекц нь дэлхийн 60 гаруй улсаар явагдсан бөгөөд УБ хот маань 71 дэх хот нь болсон юм. Мөн УБ хот дахь лекцэд 152 хүн хүрэлцэн ирсэн нь Австри улсын дараах хамгийн их хүн оролцсон лекцээр тодорсон юм.
Монгол улсын дараа Казакстан улсад үргэлжлэх энэхүү лекц нь цаашид 30-аад хотоор уншигдах бөгөөд нийт 100 гаруй хотод зохион байгуулагдах юм. Лекцийн дараа бясалгалыг илүү гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой хүмүүст зориулан Даваа, Баасан гарагуудад үнэ төлбөргүй хичээл үргэлжлэн явагдсаар байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та 9596-2927 дугаараас авах боломжтой.


