Шри Чинмойн 6/12/24 цагийн гүйлт- 2024

Монгол улсдаа анхлан хэт холын марафоныг таниулсан Шри Чинмойн "Өөрийгөө ялах" 6/12/24 цагийн гүйлт 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 29-75 насны 50 гаруй гүйгч оролцож өөрсдийн тэсвэр хатуужил, дотоод нөөц боломжоо ашиглан хүний туулж болох дээд хязгаар, авч болох хамгийн сайхан туршлагыг туулсан юм.

Тэмцээн урьдын адил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2024.06.29-30-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд маань IRUN Mongolia, Let's run Mongolia, Mongolian Elite runners, Mongolian eco runners, Хууль зүй дотоод хэргийн яам, ЗХ-ний 150-р анги, Ольхон, Мазаалай, Увс хурд гэх мэт олон олон клуб, байгууллагуудаас хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ жилийн тэмцээн урьд жилүүдээсээ илүү чанарлаг, оролцсон хүн бүр сэтгэл ханамж, баяр хөөртэй хамгийн чухал нь өөрийгөө хэтийдэн давж ялах уриаг илүүтэй тодотгон харуулсан онцлогтой байлаа.

Энэхүү гүйлтээрээ бид амжилт, алдар нэр, өрсөлдөөн, цол зэргээс илүүтэй өөрийн чадавх нөөц бололцоогоосоо чанадад хүрэх, түүнээс сэтгэл ханамж хүртэх зэрэг дотоод хүмүүнээ танин ухаарахад түлхүү анхаардаг юм.

Ингээд та бүхэндээ зургийн цомгоос түүвэрлэн хүргэж байна.

Тэмцээний дүн мэдээ болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://mn.srichinmoyraces.org/12-24h/previous-results/2024#node-69994 линкээр орон үзээрэй.