Бясалгалын лекц: Хувирахуйн гайхамшгийг танин мэдэхүй

Монгол дахь Шри Чинмойн төвөөс зохион байгуулдаг ээлжит үнэ төлбөргүй бясалгалын лекц хичээл амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн лекцийг АНУ-аас Шашанка М.Карлен зорин ирж хөтлөн явуулсан юм. Тэрээр сүүлийн 30 жил бясалгалаар хичээллэж буй бөгөөд зохиолч, редактор, тогооч, холын зайн гүйгч, энтрепренер гэх мэт олон талын мэргэжил, ур чадвартай.

2025.05.15 болон 20-ны өдрүүдэд явагдсан энэхүү лекцэнд нийт 80-д хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд хамтдаа 2 оройн турш бясалгалаар хичээллэж, дотоод амар амгалангийн эрэлд гарцгаасан билээ.

Зургийн цомгоос: