Эвийн Өргөө Энхийн гүйлт 2025

Шри Чинмой багшийн санаачилсан Эвийн Өргөө Энхийн гүйлт арга хэмжээ нь энэ жил Монгол улсад 2025.05.19-05.26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энхийн гүйлт нь  хоёр жил тутамд АНУ-ын Нью Иорк хотоос гараагаа аван, дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамарч, үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг өөр өөр сая сая хүмүүс түүнд нэгдэн оролцдог. Энэхүү гүйлтийн зорилго нь галт бамбарыг олон сая хүн нэг улсаас нөгөө улсад буухиалж, гараас гарт, зүрхнээс зүрхэнд энх тайван, эв нэгдлийн уриаг түгээхэд оршдог.

Монгол улс 1995 оноос энэхүү энхийн гүйлтэнд нэгдэн орсон билээ. “Энхийн Гүйлтийн” бамбар нь 21 аймгийн 108 сум суурин газраар аялж ард иргэд болон сургуулиудаар зочилж Энх Тайвны уриалан түгээж байна.

Энэ жилийн хувьд УБ - Төв - Хэнтий - Сүхбаатар - Дорнод - Хөрш 3 орны хилийн уулзвар гэсэн маршрутаар 14 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай яваад ирлээ.