Хаврын марафон 2018

Шри Чинмой Багшийн Марафонд анх гүйсний 39 жилийн ойд зориулсан "Хаврын Марафон-2018" Улаанбаатар хотноо Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн гүйлтийн замд амжилттай  зохион явагдлаа. Цас, мөс хайлж хаврын урь орсон энэ сайхан өдөр "Өөрийгөө Ялах" аяны гараагаа эхлэх  гүйгч ч байлаа, мөн холын Америк оронд болох олон өдрийн гүйлтийн тэмцээнийхээ зорилго, өнгийг тодорхойлох гүйгч ч байлаа.  Аль аль нь Өөрийгөө Ялахуйн баяр хөөрөөр бялхсан Хаврын Марафон сайхан болж өндөрлөлөө. 

Марафоны дүн мэдээг https://mn.srichinmoyraces.org/marathon/previous-results/2018#node-10392 хуудаснаас харна уу.