Спорт ба Өөрийгөө хэтийдэн давахуй

“Хорвоо дэлхийд эрч хүч хэрэгтэй байна гэж би боддог. Гадаад ертөнцөд эрч хүч, дотоод ертөнцөд амар амгалан хэрэгтэй. Эрэлчин хүний хувьд бид амар амгаланг олохын тулд залбирч, бясалгадаг. Мөн хэрэв бид эрч хүчтэй байж чадах юм бол гадаад амьдралдаа олон зүйлийг хийх чадвартай болно. Үргэлж эрч хүчтэй байхын тулд бид эрүүл чийрэг байх хэрэгтэй бөгөөд  гүйлт эрүүл чийрэг байхад маань мэдэгдэхүйц тусална.”

~ Шри Чинмой

Шри Чинмой багш спорт болон сүнслэг байдал зэрэгцэн орших ёстой гэж үздэг. Тэрээр спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд өөрийгөө нээх дотоод аяллыг гүйлтийн уралдаантай харьцуулан үздэг. Спорт нь бие махбодийг эрүүл чийрэг байлгадаг бөгөөд энэ нь үр дүнтэй бясалгахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хүмүүст өөрсдийн чадавхиасаа илүү гарч баяр баясгалан авах боломжийг олгодог хэмээн дурдсан байдаг.

Шри Чинмой Багш, шавь нараа ч бас спортоор идэвхтэй хичээллэхэд зоригжуулж байдаг. Дотоод сэтгэлийн хөгжилд бие бялдар асар их тустай гэдэгт тэр итгэдэг. Тэгээд ч түүний санаачлагаар 1977 онд байгуулагдсан Шри Чинмойн Марафоны Багаас жил бүр дэлхий даяар, хоёр милийн (2 миль = 3.2 км) гүйлтийн тэмцээнээс эхлээд дэлхийн хамгийн том хэт холын зайн "3100 милийн (4989 км) гүйлтийн тэмцээн" хүртэл,  мөн бусад хол ойрын зайн гүйлтүүд, нуурын сэлэлт, триатлоны тэмцээн зэрэг 500 гаруй тэмцээнүүд зохион байгууллагддаг.

Шри Чинмойн марафоны багаас зохион байгуулагдаж буй тэмцээнүүд зохиогдож байгаа тухайн орондоо маш алдартай тэмцээн болж чадсан юм.

Шинэ Зеланд, Швейцарь, Их Британид зохиогддог 24 цагийн гүйлтүүд зохиогдож буй орныхоо үндэсний тэмцээн болж чадсан. Нью-Йорк хотод болдог 6,10 хоногийн гүйлт, Австрали улсад зохиогддог триатлонууд тамирчдын дунд алдартай болсон юм.

2014 онд Монголын Шри Чинмойн Марафоны Багийн зохион байгуулдаг “Өөрийгөө ялахуй 12, 24 цагийн гүйлтийг” улсын чанартай гүйлтийн тоонд бүртгэсэн юм.

Монголын Шри Чинмойн марафоны багаас зохион байгуулдаг гүйлтүүд:

Хязгаараа давахуй 3,2 км

  • Улаанбаатарт хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бямба гариг бүрийн өглөө 09:00 цагт "Өөрийн хязгаараа давахуй" 3.2 км-ийн гүйлт зохиогдож байна.

"Өөрийгөө ялах" 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн

  • 12 болон 24 цагийн турш гүйж Өөрийгөө хэтийдэн давах тэмцээн

"Өөрийгөө ялах" 75 км-ийн гүйлт

  • Шри Чинмой багшийн Монголд айлчилсан ойд зориулан тус гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.

Дархан Марафон

  • "Өөрийгөө Ялах" Дархан марафон жил бүрийн 4-р сарын сүүлээр Дархан-Уул хотноо зохиогддог.

Эрдэнэт Марафон

  • "Өөрийгөө Ялах" Эрдэнэт марафон жил бүрийн 9-р сарын сүүлээр Эрдэнэт хотноо зохиогддог.

Та бүхэн манай гүйлтүүдийн талаар сонирхож, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл +976-98905652 дугаарт холбогдох боломжтой.