Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа

“Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа”  хөтөлбөрийн хүрээнд:

  • 1997 оны 7 сар Монгол улсад учирсан үерийн гамшгийг арилгахад зориулж “Америкэйс”  олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран, нэн шаардлагатай 10 мянган ам долларын эм болон эмнэлгийн багаж хэрэгслийг Эрүүл Мэндийн Яаманд хүлээлгэн өгсөн.

 

  • 2004 оны 4 сар  УИХ-ын гишүүн асан Н.Болормаагийн хүсэлтээр “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”- ийн харъяа сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл, гутал, хувцас, спорт тоглоомыг мөн Сүхбаатар дүүргийн 24, Баянгол дүүргийн 100-р цэцэрлэгүүдэд 3.0 сая төгрөгийн өртөгтэй тоглоомыг хандивласан.

 

  • 2005 оны 11 сар Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн цэцэрлэгүүдэд бага насны хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх тоглоом наадгай хэр дутагдалтай байгаа талаар өргөн хүрээтэй судалгаа явуулж, судалгааны тоо баримтаас үндэслэн, нийслэлийн 102, 83, 115, 63, 163 дугаар цэцэрлэгүүдийг хөтөлбөрт хамруулж 1.7 сая төгрөгийн өртөгтэй 29 нэрийн 1039 ширхэг сэдэвт болон сургах тоглоомыг буцалтгүй тусламж болгон өгөв.

 

  • 2005 оны 12 сар Тус хөтөлбөрөөс ЕБСургуулиудын 1-ээс 5-р ангийн сурагчдын дунд сурах бичгийн хүрэлцээ ямар байгаа талаар судалгаа явуулж, нийслэлийн захын хорооллын 58, 85, 76, 87-р сургуулиудын 1-5 –р ангийн сурагчдад 1.8 сая төгрөгийн өртөгэй 30 нэрийн 6732 ш сурах бичиг болон хичээлийн хэрэгслийг худалдан авч, хуваарилж түгээх ажлыг зохион байгууллаа.

 

  • 2006 оны 2 сар  Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Хавдар судлалын төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3.6 сая төгрөгийн өртөгтэй судас баригч, мэс засалын утастай зүүг “Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа” хөтөлбөрөөс хандивлав.

 

  • 2006 оны 3 сар Цунамид нэрвэгдсэн Африкийн хүүхдүүдэд туслах зорилгоор олон улсын хүмүүнлэгийн хүрээнд “Африк хүүхэлдэй” урлах ажлыг зохион байгуулж хүүхэлдэйнүүдийг Англи улсын Лондонгийн салбараар дамжуулж хүүхдүүдийн гарт хүргэв.

 

  • 2006 оны 11 сар Орхон аймгийн 117, Дархан –Уул аймгийн 5 дугаар, УБ хотын Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгүүдэд нийт 24 нэр төрлийн 800 мянган төгрөгийн тоглоомыг хандивын хөрөнгөөр цуглуулж, түгээх ажлыг хийв.

 

  • 2007 оны 5 сарын 10 -  “Зовлон Жаргалаа Нэгэн Сэтгэлээр Хамтдаа”хөтөлбөрийн хүрээнд МҮОНР-ийн дэргэдэх хүүхдийн дууны “Улаан бүч” чуулгын дуучдад тоглолтын хувцас хийж хүлээлгэн өгсөн.

 

  • 2009 оны 8 сарын 10- Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсноос үүдэн олон айл өрх үерийн усны гамшигт өртөж, эд материал, сэтгэл санааны хохирол амсаж байсан үед Нийслэлийн халамж үйлчилгээний төвөөс санаачилан “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла”  уриан доор хандив цуглуулах ажил өрнөсөн билээ. Үүнд Шри Чинмойн төвийн гишүүд 1 өдрийн дотор 200 мянган төгрөг хандивлаж үерт өртсөн айлуудын 60 хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэлээ.

 

  • 2010 оны 7 сар – Чингис хаан их сургуулийн  захирлын санаачилснаар 200 мянган төгрөгний хандиваар Хөвсгөлийн цаатан хүмүүст лаа, шүдэнз авч өгч явуулсан бөгөөд Хөвсгөл аймгийн сургуулиудад Шри Чинмойн номноос хандивлав.

 

  • 2011 оны 8 сарын 9- Олон улсын Шри Чинмойн төвүүдээс алдарт буяны үйлстэн Тереза эхийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Дарь –Эхэд байрлах Тереза эхийн төвд очиж цэцэг өргөн, Шри Чинмойн Тереза эхэд зориулан бичсэн онч мэргэн үгсийн ном, хуурцгийг дурсгаж, 100 мянган төгрөгний сурагчийн хичээлийн дэвтрийг тэрхүү төвд өсөж буй хүүхэд багачуудад хандивласан.

 

  • 2012 оны 8 сарын 21 - Тереза эхийн төвд хандив  өгөх ажлыг 2 дахь жилдээ  үргэлжлүүлэн хүүхэд багачуудад  сурагчийн дэвтэр авч хандивлалаа.